ЦАХИМ МАНАЛАЙЛАЛ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албанаас 21 аймаг, 9 дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, цахим хариуцсан улс төрийн ажилтнуудыг хамруулан Цахим манлайлал сэдэвт 2 хоногийн вакумжуулсан сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад бүх аймаг, дүүргийн нийт 60 гаруй хүмүүс оролцож байна. Энэхүү сургалтаар социал демократ үзэл баримтлал, цахим намын системийн ач холбогдол, намын гишүүдийн сонгуулийн оролцоо чиг хандлага зэрэг мэдээллүүдийг сургагч багш нар хүргэлээ. Сүүлийн жилүүдэд ковидын улмаас танхимын сургалт болоогүй байсан бол энэхүү сургалт зохион байгуулагдсанаар аймгуудын хоорондын холбоо харилцаа сайжирч, хамтарч ажиллахад илүү дөхөм боллоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.